-0%
Хэмнэлт:0₮
Medicube-ийн Booster Pro Mini нь арьс арчилгааны бүтээгдэхүүний шингэцийг сайжруулж, арьсны асуудлуудыг шийдвэрлэхэд туслах зориулалттай төхөөрөмж юм. Энэхүү төхөөрөмж нь цахилгаан өдөөлтөөр арьсанд түр зуурын жижиг нүх үүсгэж, бүтээгдэхүүний идэвхтэй найрлагыг гүн шингээхэд дэмжлэг үзүүлдэг. Мөн хоёр төрлийн LED гэрэлтэй бөгөөд 🔴улаан гэрэл нь арьсны нөсөө толбо батганы сорвийг бүдэгрүүлэнэ. Цайруулах бүтээгдэхүүнтэй хамт ашиглахад үр дүн маш өндөртэй бөгөөд гэрэлтсэн ✨✨арьсыг бий болгон арьсны өнгийг сэргээж өгхөд туслах ба 🔵цэнхэр гэрэл нь арьсны тослогжилтыг тэнцвэржүүлэх арьсыг тайвшруулах цочрлолыг багасгах бүтээгдэхүүний шингэцийг сайжруулахад үр дүнтэй төхөөрөмж юм.
Booster Pro Mini нь цагаан болон ягаан өнгийн сонголттойгоор худалдаалагдаж байгаа ба төхөөрөмжийг ашиглахдаа дараах алхмуудыг дагана 1. Төхөөрөмжийг асааж, хүссэн түвшинг сонгоно. 2. LED горимыг сонгохын тулд асаах товчийг хоёр удаа дараарай. 3. Төхөөрөмжийг арьсанд 1-3 удаа өнхрүүлж, бүтээгдэхүүнийг шингээнэ. 4. Арьсны асуудалтай хэсэгт бүтээгдэхүүнийг түрхэж, 2-3 секунд дарж дуусгана.
Энэхүү төхөөрөмж нь арьсны өнгийг сэргээж, цочролыг багасгах, бүтээгдэхүүний шингэцийг сайжруулахад үр дүнтэй. Гэсэн хэдий ч, үр дүн нь хувь хүний арьсны байдал, хэрэглээний давтамжаас хамаарч өөр өөр байж болохыг анхаарна уу.
‼️Жирэмсэн,хөхүүл,хавдрын оноштой,импланттай хүмүүс хэрэглэхийг хориглоно