brandSKIN1004

SKIN1004 CENTELLA SLEEPING PACK

54,900₮
Богино тайлбар
Madagascar Centella Hyalu-Cica Sleeping Pack 100мл
Хүргэлттэй

SKIN1004 брэндийн Madagascar Centella Hyalu-Cica Sleeping Pack буюу шөнийн маск юм.


• Гол орц:

• Centella Asiatica (Төвд өвс) – Арьсыг тайвшруулж, үрэвсэл намдаана.

• Hyaluronic Acid (Гиалуроны хүчил) – Арьсыг гүн чийгшүүлж, зөөлрүүлнэ.

• Melatonin – Антиоксидант үйлчилгээтэй, арьсыг нөхөн төлжүүлнэ.

• Niacinamide (Витамин B3) – Арьсны өнгийг жигдрүүлж, гэрэлтүүлэх үйлчилгээтэй.



• Унтаж байхдаа арьсыг гүн чийгшүүлж, сэргээх.

• Арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлж, өнгийг сэргээх.

• Улайлт, хуурайшилтыг багасгах.

• Арьсыг сэргээж, тайвшруулах гелэн бүтэцтэй.


Хэрхэн хэрэглэх вэ?

1. Оройн арьс арчилгааны сүүлийн шатанд түрхэнэ.

• Тонер, серум, чийгшүүлэгч тосоо түрхсэний дараа хэрэглэнэ.

2. Тохиромжтой хэмжээг авч, нүүрэндээ жигд тарааж түрхэнэ.

• Нүд болон амны эргэн тойронд түрхэхээс зайлсхийх.

3. Бүрэн шингэхийг нь хүлээж, угаахгүйгээр унтана.

4. Өглөө нүүрээ зөөлөн угааж цэвэрлэнэ.


Хэрэглэх давтамж:

• Хуурай болон эмзэг арьсанд – Өдөр бүр эсвэл 2-3 хоног тутам

• Тослог болон холимог арьсанд – 2-3 хоногт 1 удаа


Анхаарах зүйлс:

• Арьсны эмзэг байдлаас шалтгаалж, эхний удаа бага хэмжээгээр туршиж үзэх.

• Нарны тос хэрэглэх өдрүүдэд өглөө заавал угаах.

Энэхүү шөнийн маск нь бүх төрлийн арьсанд тохиромжтой бөгөөд унтахын өмнө түрхэж, өглөө хүртэл арьсанд чийгшил өгч, сэргээн хамгаалах үүрэгтэй.


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл